Сэргээгдэх эрчим хүчний мэрэгжлээр суралдаг хүн бүрт миний блог багахан ч гэсэн мэдээлэл өгч чадна гэдэгт найдаж байна.
Thursday, June 7, 2012
Монгол орны нарны цацрагын нөөц
Монгол нь нарны цацрагийн нөөцийн хувьд дэлхийд дунд хэсэгт ордог. Гэвч цэлмэг өдрийн тоо ихтэй байдаг учир нарны фотоцахилгаан үүсгүүр, нарны дулааны цахилгаан үүсгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад боломжийн байдаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70% орчим нь нарны цацрагийн нөөц сайтай хэсэгт багтдаг. Өмнөд хэсгээрээ 1600кВт*ц/м2 , хойд хэсгээрээ 1200кВт*ц/м2 орчим нарны цацраг жилд хэвтээ гадаргуу дээр ирдэг. Дэлхийд томоохонд тооцогдох говь нутагт маань нарны эрчи хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хамгийн тохирмжтой юм. Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхай хөгжиж байгаа энэ бүс нутагт эрчим хүчний асуудал нь одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй л байна. Жишээ нь Тавантолгой уурхайнууд дизель түлшээр ажилладаг генератор зэрэг ашиглаж байна. Мөн говийн бүсийн хөрсний бүтэц, дэд бүтэц, газарт ашиглалт зэргээрээ их чадлын нарны дулааны болон фотоцахилгаан үүсгүүр байгуулах боломжтой газар юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
it is check
it is also check
hi
Post a Comment