Эх дэлхийн эрүүл мэндийн төлөө эзэн бид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хайж, хөгжүүлцгээе

Saturday, August 20, 2011

Өмнөговь аймагт сүүлийн удирдлага бүхий дизель генератортай хосолсон НФЦҮ-ийг суурилууллаа

Монгол оронд төдийгүй Дэлхий дахинд Сэргээгдэх эрчим хүчний салбарууд маш хурдацтай хөгжиж байна. Дэлхийн эрчим хүчний үүсгүүрийн чиг хандлагаас харахад нарны эрчим хүч сүүлийн 100 жилд улам хурдацтай хөгжихөөр байна. Монгол орон нь нарны цацрагын нөөц, цэлмэг өдрийн тоо ихтэйгээрээ НФЦҮ-ийг ашиглахад тохиромжтой гэж үздэг. Одоогийн байдлаар НФЦҮ-ийг монгол улс хөдөөгийн малчид, цахилгаан холбооны тэжээлийн үүсгүүр зэрэгт бага хүчин чадлаар ашиглаж байгаа ч ирээдүйд их хэмжээгээр ашиглах нь тодорхой байна. Миний бие 3 курсын дадлагаар МонХорус интернэшнлд ажилласанаар НФЦҮ-ийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдтэй танилцлаа.  2011 оны 07 сарын 10 нд Өмнөговь аймагт, Цахилгаан холбооны тэжээлийн үүсгүүрийн зориулалтаар орчин үеийн бүрэн автомат удирдлага бүхий дизель генератортой хосолсон нарны фотоцахилгаан үүсгүүрийн системийг угсарч ажиллагаанд амжилттай орууллаа. Энэ системийг ажиллуулах хүний шаардлага байхгүй хамгийн гол нь бүрэн автомат гэдгээрээ бусад цахилгаан холбооны тэжээлийн үүсгүүрүүдээс давуу болж чадсан юм.

Тэжээлийн үүсгүүрийн ажиллах зарчимыг энгийнээр тайлбарлавал:
       Нартай үед НФЦҮ нь цэнэг хураагуурыг цэнэглэж цэнэг хураагуурын хэмжээг дүүрсэн үед удирдлага нь салгана. Хэрэв  НФЦҮ нь цэнэг хураагуурыг хангалттай цэнэглэж чадахгүй бол дизель генераторыг автоматаар асааж цэнэг хураагуурыг цэнэглэнэ. Энэ үйлдлийг автоматаар хийж байгаа удирдлага бол Сингапурын Eltek Vallery компаний үйлдвэрлсэн ухаалаг удирдлага буюу Smartpack controller юм.

Энэ удирдлага нь өөр дээрээ олон төрлийн үйлдэлийг гүйцэтгэж чаддаг. Жишээлбэл
     - Системийн тохиргоог утасны сүлжээг ашиглан модемоор алсаас тохируулах боломжтой.
     -  Удирдлага нь өөр дээрээ системийн сүүлийн 10000ш үйлдэл, өгөгдөл зэргийг санах санах ойтой.
     - Системийн аюулгүй ажиллагааг хангах нарийн хамгаалалтын төхөөрөмжүүдтэй.
     -Системд эвдрэл гэмтэл гарвал модемоор мэдээлэл өгөх боломжтой зэрэг олон давуу талтай. Энэ системийн талаар дэлгэрэнгүйг дарааг бичлэг дээр тавих болно оо.