Bat-Erdene Bayandelger1,
Amarbayar Adiyabat1, Yuzuru Ueda2, Kenji
Otani2
1 Renewable Energy
Laboratory, School of Engineering and Applied Science, NUM (National
University of Mongolia), Ulaanbaatar, 14201, Mongolia; 2 Ueda Laboratory, Department of
Electrical Engineering, Tokyo University of Science, Tokyo, 125-8585, Japan; 3 National Institute of Advanced Industrial Science & Technology (AIST), Tsukuba Central 2,
305-8568, Japan
Монголын говийн хатуу ширүүн цаг уур, орчины шинж
чанар нь НФЦҮ-ийн системийн насжилт, бүтээмжид нөлөөлөх үндсэн хүчин зүйл юм.
Иймээс, Системийн зохиомж, ажиллагаа, бүтээмж, насжилтанд нөлөөлөх хүчин
зүйлүүдийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Монгол орны говь цөлийн бүс нь
Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг(IEA)-ын хэрэгжүүлж буй НФЦҮ-ийн Систем
Хөтөлбөрийн нэг хэсэг болох Их Чадлын НФЦҮ-ийн Систем байгуулахад хамгийн
оновчтой газруудын нэгээр тодорхойлогдсон. Мөн, Монголын говь, цөлийн бүсэд
НФЦҮ-ийн систем суурилуулахад, бодитоор судлагдсан, хангалттай суурь судалгаа,
нарны цацрагын нөөцийн судалгаа байдаггүй [1]. НЗ нь НФЦҮ-ийн системийн үндсэн
бүрэлдхүүн ба эхний хөрөнгө орууллалтын гол хэсгийг эзэлдэг. НЗ-н ашиглалтын
хугацаа, гаралтын чадлын бууралтыг тухайн улсын цаг уурын нөхцөлтэй уялдуулан,
бодитой үнэлснээр эхний
хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг зөв тооцох юм. Өнөө үед, Үйлдвэрлэгчид
НЗ-ны ажиллагаанд 25 жилийн баталгаа өгч, 10-12 жилийн дараа хэвийн чадал нь
10%, 25 жилийн дараа 20% буурна гэж амлаж байна. Гэвч, энэ нь дэлхийн өнцөг
булан бүрт, цаг уурын өөр өөр нөхцөлд ажилласнаар шалгагдаж, баталгаажих юм[2].
Энэхүү, Судалгааны ажилаар Монголын говийн хатуу шируун нөхцөлд олон жил
ажилласан НЗ-ны гаралтын чадлын бууралтыг нарийвчлан тодорхойлох, үйлдвэрлэгчын
гаргасан гаралтын чадлын баталгааг магадлах, моно-цахиур болон поли-цахиуран 2
төрлийн НЗ-ын гаралтын чадлын бууралтыг харьцуулах зорилготой юм. Судалгааны
талбар дээрх I-V муруйн хэмжилтийн арга нь НЗ-н бүтээмжийн бууралтыг
тооцоолоход маш зохистой, сайн шалгарсан арга бөгөөд НЗ хэмжилтийн хүчдэл,
гүйдлийн утгуудаас бүтээмжийн бууралтыг linear Interpolation method (LIM)
ашиглан 1000Вт/м2, 25Со дахь хамгийн их чадал дахь хүчдэл, гүйдлийг
тооцоолсноор тухайн НЗ дэлгэцийг элэгдлийг тодорхойлох боломжтой юм[3]. Бид, 2003
оноос эхлэн, Монголын зүүн өмнөд хэсэгт (44 54”N, 110 07” E) байрлах Сайншанд
хотод, НЗ судалгааны талбарт төрөл бүрийн НЗ-г олон жилийн туршид гадна орчинд
элэгдүүлэн судалж байна.
No comments:
Post a Comment