Манай гариг дээр 1 цаг 30-хан минутанд ирж байгаа нарны энерги, дэлхийн бүтэн нэг жилийн энергийн хэрэглээг бүрэн хангах боломжтой гэдгийг та мэдэх үү? Нарны энерги нь нарны эрчим хүч(ЭХ)-ний технологийн хурдтай хөгжилийн ачаар бидний өдөр тутмын амьдралын хэрэглээг хангах гайхалтай нөөц боломжийг үүсгэдэг.
Нарны ЭХ-ний ашиглалт нь орчин үеийн технологийн хурдтай хөгжилийн ачаар олон янзаар хөгжиж байна. Орон сууцны зориулалттай буюу орон сууцны дээвэр дээрх (rooftop) Нарны Фотоцахилгаан Үүсгүүр(НФЦҮ)-ийн технологи АНУ-д хамгийн өргөн ашиглагддаг. Мөн бизнесийн байгууллагууд энергийн хэрэглээний зардалаа бууруулахын тулд нарны зай(НЗ) хураагуураас ЭХ үйлдвэрлэх, Олон нийтийн ЭХ-ний хэрэгцээг хангадаг, ЭХ үйлдвэрлэгч байгууллагууд төвлөрсөн ЭХ-ний сүлжээнд холбогдсон хэрэглэгчидийг цэвэр эрчим хүчээр хангахын тулд, их чадлын нарны эрчим хүчний станц байгуулж байна.
Нарны энергийг ашиглах технологи нь НФЦҮ (PV) болон Төвлөрүүлөгчтэй Нарны Дулааны Үүсгүүр (ТНДҮ/CSP) гэсэн үндсэн 2 төрөлд хуваагддаг. Та бүхэн НФЦҮ-ийг хөдөөгийн малчин айл өрхүүд өргөн хэрэглэдэг НЗ дэлгэцээр нь илүү сайн мэднэ. НФЦҮ-ийн технологи нь нарны гэрлийн энерги буюу фотоныг НЗ дэлгэцийн хагас дамжуулагч элементүүдийн тусламжтайгаар цахилгаан цэнэгт хувиргадаг.
2 дахь технологи буюу ТНДҮ нь нарны гэрлийг нэг цэг төвлөрүүлдэг бөгөөд энэ нь ихэвчлэн их чадлын чадлын станцууд байдлаар ашиглагддаг. Энэхүү технологи нь нарны цацрагийг ойлгогч толинуудын тусламжтайгаар хүлээн авагч нэг цэгт төвлөрүүлэн өндөр температур гаргаж авснаар ЭХ үйлдвэрлэх боломжтой болдог.
Дэлгэрэнгүй ........
Нарны Фотоцахилгаан Үүсгүүрийн технологи
Төвлөрүүлэгчтэй Нарны Дулааны Үүсгүүрийн технологи

Товчилсон үгс:
PV - Photovoltaic
CSP- Concentrated Solar Power